Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОРООДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГИЙН ГИШҮҮД, ГУДАМЖ, БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮДИЙН НЭГДСЭН СУРГАЛТ АРАВДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-09-20

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 20-ний өдөр болов.
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүүг төлөөлж Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хошууч С.Цэнгэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн М.Цэцэгээг төлөөлж Д.Одмаа, ЗДТГ-ын хуулийн тасгийн эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Батмөнх, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн ГХУС, ЦАУЗБ ажил, шашин сүм хийдийн харилцаа хариуцсан ажилтан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл  нар оролцлоо. 
Энэ удаагийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн “19 хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн гишүүд, Гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн нэгдсэн сургалт зохион байгуулах” асуудлыг хэлэлцэж Тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа. Энэ удаагийн ээлжит сургалтыг аравдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%