“АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ИРГЭН” УРИАНЫ ЖИЛИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД ЭРДЭНЭ СУМ 7 ИРГЭН БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДЛАА
Төв аймаг 2017 оныг “Ажилтай орлоготой иргэн” урианы жил болгон зарлаж бүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг татан байнгын болон түр ажлын байруудад орон нутгийнхаа иргэдийг зуучлан хямралыг дагаж биш сөрж давах зорилт тавин ажиллаж байгаа. Урианы жилийн хүрээнд Эрдэнэ сум нь Шинэ тосгон хөдөлгөөн ТББ-ын санхүүжилтээр сүү сүүн бүтээгдэхүүний цех болон тоног төхөөрөжийг суурьлуулан шинэ ажлын байраар 7 иргэнийг хангасан байна. Уг арга хэмжээний нээлт энэ сарын 19-нд болж Солонгос улсын талаас Гёнги аймгийн Засаг дарга Нам Гён Пил, Монгол улс дахь Шинэ тосгон хөдөлгөөний хамт олон, Эрдэнэ сумын Засаг дарга Н.Мөнхсайхан тэргүүтэй зочид төлөөлөгчид орон нутгийн иргэд оролцжээ.
АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/
Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх
санал өгсөн: 1