Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ХОРООДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГИЙН АХЛАГЧ НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

2017-09-21

Өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл нар хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн ахлагч нарт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хороодын гудамж, байрны нийтийн эргүүл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн гишүүдийн нэгдсэн сургалтын удирдамжийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Чингэлтэй дүүрэг үүсч байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хангах үүрэг бүхий баг, сайн дурын иргэд, идэвхтнүүдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, энэ талын мэдлэг, ур чадварыг сорих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор “Гэмт хэргээс хамтдаа сэргийлье” сэдэвт Аха, Дэвжээ тэмцээнийг аравдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. 

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%