Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ИТХ-ЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД 25 ЖИЛИЙН ОЙН БЭЛЭГ ГАРДУУЛАВ

2017-09-15

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд дүүрэг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ажил хөдөлмөртөө идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласан дүүргийн ИТХ-ын ажилтан, албан хаагчдад дүүргийн 25 жилийн ойн гарын бэлэг гардуулав. 
Арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нээж Төрөлх дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгөрсөн 25 жилийн түүхийг бүтээсэн эзэд болох ИТХ-ын ажилтан албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, та бүгдийн үйлс бүтээлээр Чингэлтэй дүүрэг минь урагшлан хөгжиж, өнөөдрийн үе цагт хүрч ирснийг талархан дурдахдаа таатай байгааг тодотгов.   

Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцож 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.  
Анхдугаар хурал байгуулагдсанаас хойших 25 жилд найман удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийнхээ хөгжлийн буухиаг залгуулан авч иржээ. Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу дүүргийнхээ нутаг дэвсгэрт нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлсэн он жилүүд байлаа. Чингэлтэй дүүргийн өнөөгийн бодит дүр төрх нь өнгөрсөн 25 жилийн хичээл зүтгэл, бүтээж босгосны үр шим билээ.  
Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойн халуун баярын мэнд хүргэе. 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%