Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН ӨНДӨР ДОВД БАЙРЛАХ ЦАГДААГИЙН ХЯНАЛТЫН ПОСТ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2017-09-22

Зам тээврийн ослыг бууруулах нэг үндсэн шалтгаан нь эргүүл шалгалтыг тогтмолжуулж байнгын постыг ажиллуулахад оршиж байдаг. Тиймээс орон нутгийн хөрөнгө оруулалтаар Зуунмод-Улаанбаатар, Өмнөговь-Улаанбаатарын замд байрлах Өндөр довын газар нутагт шинээр Цагдаагийн постыг барьсан бөгөөд 9 сарын 21-ний өдөр нээлтээ хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Хурандаа Р.Энхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон төдийгүй зам тээврийн ослыг бууруулж аливаа хэрэг зөрчлөөс сэргийлж 24 цагийн турш шонхор шувуу шиг ажиллахыг албан хаагчдад үүрэг болгосон юм. Энэхүү 24 цагийн тогтмол үйл ажиллагаатай байх цагдаагийн постыг орон нутгийн хөрөнгө оруулалтын сангаас гаргасан 39,9 сая төгрөгөөр барилгын ажлын тендерт шалгарсан “Өгөөмөр уул” ХХК-ны хамт олон 1 сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн байна. Мөн байнгын хяналтын камерийг суурилуулсан нь албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг замын цагдаагийн албан хаагчдын зүгээс онцолж байсан юм.000A6558

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%