Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“ХОЙМОР ДҮҮРГИЙН-ХИЙМОРЬЛОГ ЗАЛУУС” АРГА ХЭМЖЭЭНД 100 ГАРУЙ ЗАЛУУЧУУД ОРОЛЦЛОО

2017-09-25

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас дүүргийн хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал санаачлагыг дэмжих зорилгоор “Залуучуудын хөгжлийг дэмжих аян”ыг 19 хороонд эхлүүлээд байна.
Аяны хүрээнд  Чингэлтэй дүүргийн 100 гаруй залуучуудын дунд “ХОЙМОР ДҮҮРГИЙН-ХИЙМОРЬЛОГ ЗАЛУУС” арга хэмжээг есдүгээр сарын 24-ны өдөр “Энхийн төлөө цогцолбор”-т Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд хөгжлийн газар, Teamwork $ teamplay Mongolia сургалтын төв, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа. 

Арга хэмжээг нээж ИТХ-ын Иргэний оролцоо, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр “Залуучуудын хөгжлийг дэмжих аян”-ыг зохион байгуулсанаар хувь хүн өөрийгөө танин мэдэх, давуу, сул талаа мэдсэний үндсэн дээр зорилгоо тодорхойлох, хувийн зохион байгуулалт, багаар ажиллах, харилцааны ур чадвараа сайжруулах зэрэг хувь хүний үндсэн ур чадвар сайжирна гэдгийг онцлоод залуучуудыг дүүрэг, хорооныхоо хөгжилд идэвхтэй оролцож байхыг уриалсан юм. 

Teamwork $ teamplay Mongolia сургалтын төвийн Хамт олныг богино хугацаанд идэвхтэй байдлаар танилцах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэглээ” сэдэвт багийн ажлууд өвөрмөц сонирхолтой хэлбэрээр явагдсан нь онцлог байлаа. Мөн үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд хөгжлийн газрын дарга Г.Батдорж “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль-ийн талаар мэдээ мэдээлэл олгох , Онцгой байдал ба залуучуудын оролцоо, сэдэвээр дүүргийн “Онцгой байдлын хэлтсийн орлогч дэд хурандаа н.Цэрэндорж  нар мэдээлэл өгч залуучуудтай харилцан ярилцлаа. 
“ХОЙМОР ДҮҮРГИЙН-ХИЙМОРЬЛОГ ЗАЛУУС”- даа цаашдын ажилд нь амжилт хүсье. 

























Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%