Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

200 метр хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо

2017-09-25

                                           2017 оны 09 дүгээр сарын 25
            2017 оны ОНХСангаас 25,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 200 метр хатуу хучилттай авто зам барьж дуусган нээлтээ хийлээ. Энэхүү ажлыг Э.Пүрэвжаргал захиралтай "Батширээт тохижилт" ОНӨААТУҮГазар хийж гүйцэтгэсэн байна. Тус арга хэмжээний нээлтэнд Сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг даргын орлогч Б.Алтангэрэл, Норовлин багийн Засаг дарга Л.Балжмаа болон сумын иргэд хөдөлмөрчид оролцлоо.
            Батширээт сумын "Батширээт тохижилт" ОНӨААТУҮГазар нь 2016 онд бага өртгөөр богино хугацаанд чанартай зам хийж гүйцэтгэсэн  туршлагатай хамт олон юм.
                  Батширээтчүүд бидний "АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ"




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%