Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эдийн засаг, санхүү төсвийн зохицуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороо хуралдлаа

2017-09-25

2017 оны 09-р сарын 22-ны өдөр Налайх дүүргийн ИТХ-ын Эдийн засаг, санхүү төсвийн зохицуулалт хөрөнгө оруулалтын ажлын хороо хуралдлаа. Хуралдаанаар Дотоод аудиты албаны дотоод цалингийн төсөв, үйл ажиллагааны зардалд шаардагдах 41,1 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгах, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ-ын УБЦТС ХК-д 13,2 сая төгрөгний өрийн асуудал, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын санхүүгийн дэмжлэг 31,3, сая төгрөгийг тодотголд оруулах, 7,4-р хорооны нийтийн эзэмшлийн зам талбайг сайжруулахад шаардагдах санхүүгийн асуудал, “Эхлэл Эх Наяд” ХЗХ-ны хамтран ажиллах хүсэлт, мэдээлэлтэй танилцлаа. Цаашид тус асуудлуудыг ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%