Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Батширээтийн намар - 2017" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

2017-10-02

                                          2017 оны 09 дүгээр сарын 29

         Хэнтий аймгийн болон сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Батширээтийн намар- 2017" үзэсгэлэн худалдааг сумын соёлын төвд зохион байгууллаа.  Тус арга хэмжээнд эмэгтэйчүүдийн бүлэг 1, нөхөрлөл 1, ЖДҮ бизнес эрхлэгч 11 нийт 14 иргэд ААНэгж, гар урлал, бэлэг дурсгал, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, даршилсан ногоо, жимс жимсний чанамал зэрэг 29 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо. Бараа бүтээгдэхүүнээ нийтэд сурталчлан борлуулж нийт 830000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.    "Батширээтийн намар- 2017" үзэсгэлэнгийн шилдгүүд тодорсон байна.

  1. Шилдэг "Сүү, сүүн бүтээгдэхүүн" үйлдвэрлэгчээр Онон багийн малчин Д.Цэцэгмаа
  2. Шилдэг "Гурил, гурилан бүтээгдэхүүн" үйлдвэрлэгчээр Барх багийн иргэн Д.Баярмаа
  3. Шилдэг "Хүнсний ногоо" үйлдвэрлэгчээр Агропарк-Эвийн хүч эмэгтэйчүүдийн бүлэг
  4. Шилдэг "Гар урлал, бэлэг дурсгал"-ын үйлдвэрлэгчээр Норовлин багийн иргэн Ч.Цолмон тус тус шалгарлаа.







Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%