Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ

2017-10-03

МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, хүүхэд багачууд, эцэг эхчүүд ээ, Улс эх орныхоо үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л  амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар,  боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Чингэлтэй дүүргийн ИТХ,  Засаг дарга, түүний Тамгын газарын нэрийн өмнөөс болон хувиасаа Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийн эзэн болсон БАГШ нартаа Монголын багш нарын баярын 51 дэх жилийн мэндийг өргөн дэвшүүлье.
Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийн эзэн болсон БАГШ нартаа Монголын багш нарын баярын 51 дэх жилийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын төрөөс боловсролыг тэргүүлэх салбар хэмээн тодорхойлж, шинэчлэлийн үйл явцыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Монгол Улсын ирээдүйг тодорхойлох тэргүүлэх салбарын хөгжил орон нутгийн бодлого, зорилтод чухал байр суурьтай билээ.
Боловсролын салбарт төрөөс баримтлах бодлогыг Чингэлтэй дүүрэг өөрийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхдээ сургууль, цэцэрлэг бүр бие даасан байдлаар хөгжих концепци дэвшүүлсэн юм. Манай дүүрэг амьдрах чадвартай, амьдралын чанараа өөрийн боловсрол, мэдлэгээр баталгаажуулсан иргэдтэй болохын төлөө бүхий л бодлого, зорилтоо чиглүүлж байгаа билээ.   
Үр хүүхдээ эрүүл, зөв сайхан орчинд сургаж хөгжүүлэх зорилтууд маань шат дараатай ажил хэрэг болсоор, туршлага хуримтлуулан урагшилсаар байна.
Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%