Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ УРАН ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2017-10-02

Үндэслэл: “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэгдэн өнгөрүүлэх, 2017 оны “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах” уриан доор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоо” сэдэвт уран зургийн уралдаанаар Эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэж, хүүхдэд чигэлсэн гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөх.

Зорилт: – Гамшгийн эрсдэлийг бууруулах Хүүхдээс хүүхдэд нөлөөлөх, тэдний оролцоотойгоор гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах.

– Хүүхдээр дамжуулан олон нийтийн гамшгийн эрсдэлийн талаарх хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх.

Хамрах хүрээ: Төв аймгийн Зуунмод сумын ЕБС-ийн сурагчдын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдана.

            Бүтээлийн ерөнхий сэдэв:

    “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоо” сэдэвт

Сургуулийн болон баг хороо, гэртээ гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөх хүчин зүйлүүдийн тусгасан, өөрийн орчин тойронд гамшгаас урьдчилан сэргийлж  ямар үйл ажиллагаа явуулахыг төсөөлөн зурж болно.

Ерөнхий сэдвүүдийн хүрээнээс өөр сэдвийг хөндөөгүй бол бүтээлийн нэр сэдэв нь чөлөөтэй байж болно.

Шалгаруулалт: “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2017 оны “ГАМШИГТ НЭРВЭГДЭГСДИЙН ТООГ 2030 ОН ГЭХЭД БОДИТООР БУУРУУЛАХ” уриан доор зохион байгуулагдаж байгаа ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР уралдаанд ирүүлсэн бүх бүтээлээр үзэсгэлэн гаргаж, шаардлага хангасан, ерөнхий сэдвийн утга санааг сайн илэрхийлэн, уран зурсан бүтээлийг мэргэжлийн шүүгчээр шүүлгэн шалгаруулна.

Тавигдах шаардлага: уран зургийн бүх төрлөөр А3 формат /42х29,7см/ дээр зурна.

Зураг зурсан хүүхдийн сургууль, анги, овог нэр, зургийн тайлбарын хамт хавсаргана.

Шагнал урамшуулал:

Нэг, хоёр, гуравдугаар байр тус бүр-1 :

  • 1 дүгээр байр:  000 /тавин мянган төгрөг/ өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл.
  • 2 дугаар байр : 30.000 /гучин мянган төгрөг/ өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл.
  • 3 дугаар байр: 20.000 /хорин мянган төгрөг/ өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл.

УРАЛДААНЫ МАТЕРИАЛЫГ 2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН 13 НЫ ДОТОР ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР Гамшгаас урьдчилан сэргийлэх тасаг хүлээн авна. ЛАВЛАХ УТАС: 89020603, 93015313

Зохион байгуулагчид:

Төв аймаг Онцгой байдлын газар

ХАС банк

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%