Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төсөлд саналаа өгнө үү

2017-10-09

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хамтран “2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төсөлд иргэдээс санал авах нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэг нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдах тул иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.  Холбогдох утас: 70370199

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%