Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймагт Хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний “Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх нь” платформ уулзалт боллоо

2017-10-09

Европын холбооны санхүүжилтээр Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр, Хөгжлийн байгууллага хамтран Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх SECiM төслийг хэрэгжүүлж байна. 

Уг төслийн хүрээнд 10 дугаар сарын 09-ний өдөр Хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний "Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх  нь"  сэдэвт сургалт, платформ  уулзалтыг  Ховд аймагт  зохион байгууллаа. 

SECiM төсөл, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ хамтран хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулж хэрэгжүүлэхээр өнөөдөр төслийн танилцуулга бүхий хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Дээрх төслийг Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Ховд, Дархан-Уул зэрэг зургаан аймагт хэрэгжүүлэх бөгөөд тус бүр нэг суманд төсөл хэрэгжих юм. Харин Ховд, Хөвсгөл аймгуудад тус бүр хоёр суманд төслийг хэрэгжүүлэхээр болжээ.


Энэхүү уулзалт хэлэлцүүлгийн өмнө төслийн баг аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж төслийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Ховд аймгийн хувьд Мөст, Дуут сумдад уг төсөл хэрэгжинэ. Учир нь тус сумдын хувьд сарлаг их байдаг бөгөөд сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг  түшиглэн иргэдийг ажилтай, орлоготой байлгах тал дээр түлхүү анхаарч ажиллах зорилготой юм. Мөн хүнсний ногоо болон жимс жимсгэнийг ихээр үйлдвэрлэж худалдаанд гаргах замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж ажлын байраар хангах бодлого барин ажиллана гэдгээ төслийн зүгээс онцолж байлаа. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%