Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” ТЭМЦЭЭНИЙ 2 ДУГААР БҮСИЙН ТЭМЦЭЭН БАЯН-ӨНЖҮҮЛ СУМАНД БОЛЛОО

2017-10-11

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье” тэмцээн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. “Хуулиа дээдэлье” тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дунд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудыг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчлах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн.8

Тус тэмцээнийг энэ жил “Гэр бүл” хүүхэд бидний ирээдүй” сэдвийн хүрээнд эхний шатыг 27 сумаа 4 бүсэд хуваан зохион байгуулж байна. 

102 дугаар бүсийн тэмцээн Баян-Өнжүүл суманд болсон бөгөөд Алтанбулаг, Бүрэн, Дэлгэрхаан, Сэргэлэн, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын багууд өрсөлдсөнөөс Тэргүүн байрт Бүрэн сумын баг, Дэд байрт Эрдэнэсант сумын баг, 3 дугаар байрт Баян-Өнжүүл сумын багууд тус тус шалгарсан байна. Тэмцээний эхний хоёр байрыг эзэлсэн багууд Аймгийн аваргын төлөө өрсөлдөх юм.97

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%