Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” 2017 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-10-13

“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, худалдаалах зорилгоор “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг 2017 оны 10-р сарын 17-20-ны өдрүүдэд Зуунмод сум “Соёл амралтын хүрээлэн”-д зохион байгуулагдахаар боллоо.
Үзэсгэлэн худалдаанд:
– 27 сумын онцлох бүтээгдэхүүн,
– Шинэхэн мах махан бүтээгдэхүүн,
– Айраг, сүү, цагаан идээ,
– Жимс жимсгэнэ, утсан загас, лаазалсан бүтээгдэхүүн,
– Гоёлын болон дулаан хувцас,
– Гар урлалын болон эсгийн эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдах болно.

Төв сайхан нутгийнхаа мал аж ахуй, газар, тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%