Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧААР ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНЫ “ЖАВХАА” БАГ БОЛЛОО

2017-10-16

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Чингэлтэй дүүрэг үүсч байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дүүргийн 19 хороодын Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн дунд танин мэдэхүйн Аха, Дэвжээ тэмцээнийг Олон Улсын Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэд дарга Ж.Эрдэнэбат, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл,  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, ЗДТГ-ын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Мэргэжлийн хяналтийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн, Д.Хишигбаатар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Н.Цэцэгээ, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, ЗДТГ-ын Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн  Г.Батмөнх оролцож  тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал арга хэмжээг нээж иргэдийн аюулгүй байдлын төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж, гэмт хэргээс урдчилан сэргийлэх их үйлсийн түүхийн алтан шар хуудсыг бичилцэж яваа та бүхэндээ Чингэлтэй дүүрэг маань гал голомтоо бадраан, их хотын хойморт дүнхийх эрдэнийн хайрхан уулаараа овоглосны 25 жилийн баярын мэндийг хүргэж өнөөдрийн тэмцээнд оролцогчдод амжилт хүссэн юм.

Дэвжээ тэмцээн  багийн гишүүдийн дунд  Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль гэсэн сэдвүүдээр Багуудын мэндчилгээ, Гэрийн даалгавар, Эрх зүйн бодлого, Урлагийн үзүүлбэр гэсэн 4 үе шаттай явагдаж ялагчдаа тодруулав. Шүүгчээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, ЦЕГын ГХУС хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Чагдар, Сити их сургуулийн тайзны ярианы багш, жүжигчин С.Сарангэрэл, Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Мөнхзул нар ажиллалаа.
Тэмцээний оноогоор 
Нэгдүгээр байр – Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо “Жавхаа” баг /1000 000 төгрөг/
Хоёрдугаар байр -Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо “Согоот” баг /700 000 төгрөг/
Гуравдугаар байр- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Боломж” /500 000 төгрөг / баг тус тус эзэлж тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Танин мэдэхүйн “АХА” тэмцээнд 19 хорооны 38 Нийтийн эргүүл оролцож  15 дугаар  хорооний Нийтийн эргүүл Б.Хөхөөдэй ялагч болж  200 000 төгрөгөөр шагнууллаа.

Мөн үеэр 12 дугаар хорооны ахмад настан, Нийтийн эргүүл М.Бөмбөг нийгмийн хэв журмыг хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нийтийн эргүүлүүддээ зориулан  “Нийтийн эргүүл” гэсэн шүлэг тэрлэж, 12 дугаар хорооны иргэн хөгжмийн зохиолч Л.Мөнхжаргал аялгуу хийснээр өнөөдрийн арга хэмжээнд шинэ дуугаа өлгийдэн авсан баярт мөч давхар тохиосон юм.  



\























Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%