Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хорооны хуралдаан боллоо

2017-10-19

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хороо 2017 оны 10-р сарын 18-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Ц.Минжинхүү, ИТХ-ын дарга Б.Нэргүй, ажлын хорооны гишүүн Б.Сампилноров, Д.Мөнхбаяр, К.Сейтхан, Э.Хорлоо нар оролцож, дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас жилийн биелэлт, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт тодотгол, ИТХ-ын төлөөлөгчид газрын асуудлаар хороодод ажилласан ажлын мэдээлэл, ИТХ-ын болон ажлын хороонд ирүүлсэн иргэдийн өргөдөл, хүсэлтийг хэлэлцлээ.

Нийслэлийн Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт 169 ажил тусгасан бөгөөд хагас жилийн байдлаар бүрэн хэрэгжих, дууссан 18, хугацаа болоогүй 5, 0-10% буюу хэрэгжилт удаашралтай байгаа 21, 30-90% буюу хэрэгжих шатандаа явагдаж байгаа 125 ажил байгаа бөгөөд хагас жилийн байдлаар биелэлт 56%-тай явагдаж байна.

Налайх дүүргийн Газрын албанаас иргэдийн одоо эзэмшиж буй газрыг баталгаажуулахаар Нийслэлийн Засаг даргын “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны А/17 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт өмчлүүлэх, эзэмшүүлэх ашиглуулахаар иргэдэд шинээр газар олгохыг түр хугацаагаар зогсоосонтой холбоотойгоор шинээр газар олголт хийгдээгүй байна. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Дэвшил-6 СӨХ-ийн орон сууцыг буулган шинэчлэх ажлын хүрээнд сонгон шалгаруулалт хийгдэж байна. Ажлын хорооны гишүүд Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлтийн хугацаа хоцорсон болон удаашралтай явагдаж байгаа ажлыг цаашид эрчимжүүлж, хэрэгжилтийг 100 хувь хангуулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын талаар иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэн дүүргийн ИТХ-ын зургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%