Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн бөхийн барилдаан боллоо

2017-10-21

"Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн" арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа. Хүчит бөхийн барилдаанд нийт 32 бөх зодоглосоноос Ховд сумын харъяат, Сумын заан С.Мухтар түрүүлж,  Мөст сумын харъяат, Сумын заан Н.Даваадалай үзүүрлэн Дуут сумын харъяат, аймгийн БТСГ-ын бөх, аймгийн арслан С.Ганхуяг, Буянт сумын харъяат аймгийн начин Ч.Дармаабазар нар шөвгөрчээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%