Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БНХАУ-ЫН ЭНХТАЙВАН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2017-10-27

Улсын их хурлын дарга М.Энхболд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2016 онд Төв аймгийн Зуунмод хотноо “Хүмүүн цогцолбор” бага сургуулийн ард шинээр цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан юм. Өнөөдөр хөрөнгө оруулагч БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн нарийн бичгийн даргын орлогч, мэргэжилтнүүдийн хамт манай аймагт зочилж, засаг даргатай уулзан Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг болох “Хүмүүн” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Цэцэрлэг одоогоор 87 хүүхэдтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм.2

Айлчлалын зорилго нь Налайх дүүрэгт баригдсан хүүхдийн эмнэлэгээ хүлээлгэн өгөх, хэрэгжүүлсэн төслүүдээ хэрхэн үр дүнтэй ажиллаж буй талаар танилцах, түнш байгууллагуудтайгаа цаашид хэрхэн хамтарч ажиллах, ямар төслүүд хэрэгжүүлэх талаар харилцан ярилцах зорилготой байгаагаа БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн нарийн бичгийн даргын орлогч хэлж байсан юм. Харин аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын зүгээс БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай цаашид хамтын ажиллагааны хүрээнд Зуунмод хотод 50 ортой хүүхдийн эмнэлэг барих төсөл хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээнд хамтран ажиллах саналыг тавьлаа. Тус байгууллагын төлөөлөгчдөөс энэхүү саналыг хүндэтгэн хүлээн авч холбогдох хүмүүстэйгээ зөвлөлдөөд эргээд хариу ирүүлэхээ мэдэгдлээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%