Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ЭСРЭГ-БИД ХАМТДАА” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-10-27

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багаас санаачлан “Хар тамхи мансууруулах бодисын эсрэг-Бид хамтдаа” сургалтыг Баянгол дүүргийн 46 дугаар сургуулийн 10,11 дүгээр ангийн сурагчдад зохион байгууллаа. 
Арга хэмжээнд тус хорооны Төлөөлөгч, Иргэдийн нийтийн Хурлын дарга бөгөөд 7 дугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн дарга Д.Баянбат, дүүргийн Прокурорын газрын Захиргааны зөрчлийн хянан шийдвэрлэх хяналт тавих прокурор Х.Даваадулам, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Ю.Баяр-Эрдэнэ, 7 дугаар хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.Батболд нар оролцов.  

Мансууруулах бодис, эмийн хүний бие сэтгэцэд нөлөөлөх хор нөлөө, хараат байдлын нөлөөлөл, мансууруулах бодисын төрлүүд, мансууруулах бодисын буруу ойлголтыг засах сэдвээр Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Ю.Баяр-Эрдэнэ, Хар тамхи мансууруулах бодисын талаар ойлголт, мансууруулах бодисын гэмт хэргийг шүүхэд шийдвэрлэсэн байдал, мансуурсан үед хийх гэмт хэргийн талаар Прокурорын газрын Захиргааны зөрчлийн хянан шийдвэрлэх хяналт тавих прокурор Х.Даваадулам нар тус тус илтгэл, мэдээлэл өгч сурагчдаас гаргасан асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. 
Мөн үеэр 7 дугаар хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.Батболд сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийн нийтлэг холбогддог гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. 




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%