Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 117 ДУГААР СУРГУУЛЬ НИЙСЛЭЛИЙН “НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХ АВЛАА

2017-10-24

Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам 2017” тэмцээныг 10 дугаар сарын 24-ны  өдөр 49 дүгээр сургуулийн Спорт зааланд зохион байгууллаа. 
Тэмцээнийг дүүргийн , Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Замын Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулав.

Тус тэмцээн нь Улсын хэмжээнд 35 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 3-5 дугаар ангийн 180 сурагч  гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн 5 төрлөөр өрсөлдөж оюун ухаан авьяас чадвараа дайчлан оролцлоо. 
 Тэмцээний шүүгчээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл, Замын Цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, ахлах дэслэгч Ч.Чимэдбат, дүүргийн Улаан загалмайн хорооны арга зүйч Б.Бямбасүрэн нар ажиллалаа. 
Тэргүүн байранд П.Батболд захиралтай 117 дугаар сургууль, 2 дугаар байранд Ж.Баярмаа захиралтай 49 дүгээр сургууль, 3 дугаар байранд Ц.Өлзийжаргал захиралтай 72 дугаар сургууль , Тусгай байранд Б.Чимгээ захиралтай 17 дугаар сургуулийн баг хамт олон  шалгарсан юм.  

Шагналыг Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл  дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  Б.Сүхбат, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилсан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, ахлах дэслэгч Ч.Чимэдбат, Улаан загалмайн арга зүйч Б.Бямбасүрэн, нар гардуулж баг хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ. 
Тэргүүн байр эзэлсэн баг Нийслэлийн “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох юм.   



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%