Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭВ

2017-11-01

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ГХУСАЗСЗ-тэй хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, эрсдэлийг бууруулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.11.01/ зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Иргэний танхимын дарга Д.Гантулга, аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга М.Баттулга, Авто тээврийн төвийн дарга Ш.Эрдэнэбат нарын  албаны төлөөлөл, сумдын иргэдийн төлөөлөл, нийтийн тээврийн жолооч нар оролцсон юм. 
Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга М.Баттулга “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал”,  Аймгийн Авто тээврийн төвийн Улсын байцаагч Г.Жаргалсайхан “Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал”,  Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Сэргэлэн “Орон нутгийн нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид анхаарах асуудал”  сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. 
Энэ үеэр нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг тендерийн компанийн жолооч нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан холбогдох албаныхнаас асуулт асууж, хариулт авсан юм. Мөн саналаа хэлж байв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%