Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн БОЭТ нь “Даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх” үзлэг оношлогоог хийж эхэллээ

2017-11-01

Даатгуулагчийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг оношлогоо шинжилгээнд хамруулах журмын дагуу Ховд аймгийн БОЭТ нь үзлэг оношлогоог хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан 11-р сарын 1-нээс эхлэн аймгийн төв болон хөдөөгийн сумдад ажиллаж эхэллээ.  Өөрөөр хэлбэл 1952, 1957, 1962, 1967, 1972, 1977 онуудад төрсөн 40,45,50,55, 60, 65 настай даатгуулагчид 

1.Дотор эрхтний архаг 

2.Дотор эрхтэний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх 

3. Хавдрын эрт илрүүлэг гэсэн 3 төрлийн багцаас зөвхөн нэгийг сонгон үзлэг шинжилгээ, оношлогоонд хамрагдах бөгөөд "ЦАХИМ" бүртгэлд оочер дугаар авахгүйгээр өөрийн  иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, карт зэргийг бүрдүүлэн БОЭТ-ийн Лавлагааны хэсэгт ажиллах тусгай бүртгэл мэдээллийн ажилтанд хандан үйлчлүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%