Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн ЗДТГ-аас санаачлан зохион байгуулж буй "Малчиддаа тусалъя" 3 сарын аяны нээлт боллоо

2017-11-01

2017-2018 оны өвөл урьдчилсан байдлаар Ховд аймгийн нийт 91 багт 8435 малчин өрхийн 3,6 мянган мал хонин толгойд шилжүүлснээр 5,4мянган мал өвөлжинө гэсэн урьдчилсан дүн мэдээ гарч байна. Нийт нутгаар өвс бэлчээр муутайгаас ихэнх сумдад өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй учраас аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан "Малчиддаа тусалъя" аяныг зохион байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нар болон бусад хэлтэс, агентлагийн дарга эрхлэгчид оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%