Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

4-р хорооны гүүрний нээлт 6-р сард боллоо

2017-06-23

Гүүрний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч Ц.Эрбол болон бусад холбогдох хүмүүс оролцлоо. 4-р хорооноос сонгогдсон төлөөлөгч К.Сейтхан, Ц.Эрбол, С.Манатбек, М.Эгэз нарын санаачилгаар тус хорооны нутаг дэвсгэрт шинээр явган хүний 2 гүүрийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Буланка”, “Дэнж” гэсэн 2 иргэдийн бүлэг 14 хоногийн хугацаанд барьж, ашиглалтад орууллаа.

Тус гүүр ашиглалтанд орсноор хорооны иргэд аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэх юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%