Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2017 ОНД НӨАТ-ЫН СУГАЛААГААР 22 АЗТАН МАНАЙ АЙМГААС ТОДОРЧЭЭ

2017-11-08

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд ААН-үүд төлбөрийн баримт буюу НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг хэвлэж азтануудыг шалгаруулдаг болсон. 2016 онд манай аймгаас нийтдээ 22 азтан шалгарсан бол 2017 онд нийт 22 азтан шалгарч 4 сая төгрөгийн 2 азтан, 500 мянган төгрөгийн 20 азтан шалгарсан талаар өнөөдөр /2017.11.08/ Татварын хэлтсээс мэдээллээ. Хамгийн сүүлийн 500 мянган төгрөгийн азтан нь П.Баярмаа бөгөөд Энхийн тун эмийн сангаас 79750 мянган төгрөгийн худалдан авалт хийж азтан болжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%