Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын IX хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 01-нд хуралдана

2017-11-09

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18 дугаар хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдлаа.
   Хурлаар Ээлжит хуралдаан зарлах тухай, Хугацаа сунгах тухай, Шагналд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын Ээлжит IX хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 01 өдөр зарлан хуралдуулж, дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр тогтлоо.
     Үүнд:
1. Аймгийн эдийн засаг, нийгмийг  2017 онд  хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан  гүйцэтгэл, 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн  чиглэлийн тухай 
2. Аймгийн 2017 оны төсвийн тодотгол,  2018 оны төсөв батлах тухай
3. Аймгийн 2018 оны  төсвийн төслийн боловсруулалтад хийсэн аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны санал, дүгнэлт
4. Аймгийн 2018 оны  төсвийн төслийн боловсруулалт, орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх талаар гаргасан Аудитын газрын санал дүгнэлт
5. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар  2017 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ,  2018 онд баримтлах чиглэлийн  тухай
6. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөөний биелэлтийн тухай
7. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 онд хийсэн ажлын тайлан
   Дээрх асуудлуудын бэлтгэл хангах төлөвлөгөөг батлан хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.
   Мөн үйл ажиллагаа явуулах хугацаа дуусч, түүнийг сунгуулах тухай хүсэлт гарган холбогдох материалыг бүрдүүлж ирүүлсэн “Эрдэнэ зая Бандида Гончигсүмлин хийд”, “Төгс буянт хийд”, “Очир сүм” хийдүүдийн үйл ажиллагаа явуулах хугацааг гурван  жилээр сунгасан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%