Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН САНААЧИЛГААР “ГЭР ДУЛААН БОЛ СЭТГЭЛ ДУЛААН” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2017-11-09

Монгол улсын Их хурлын дарга М.Энхболд санаачлан “Эх нутгийн иргэд” ТББ, “Петро Коал”, “Мотор сервис” ХХК-уудтай хамтран “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төслийг тойрогтоо хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд аймгийнхаа 10 суманд 1600 тонн нүүрсийг зорилтот бүлгийн 4000 орчим иргэдэд үнэ төлбөргүйгээр тараах юм. Төслийн үйл ажиллагаа өнөөдөр Зуунмод суманд нээлтээ хийлээ. Зуунмод сумын хэмжээнд 500 тонн нүүрсийг 1000 айл өрхөд түгээхээр төлөвлөжээ. Төсөл 2 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд цаашид ч мөн уламжлал болгон хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төслийн нүүрсийг “Петро Коал” ХХК хариуцаж, иргэдэд хүргэх машин механизмыг “Мотор сервис” ХХК хариуцан, зохион байгуулалтын ажлыг “Эх нутгийн иргэд” ТББ тус тус хариуцан ажиллаж байгаа юм.34

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%