Хамтарсан сургалт зохион байгууллаа
Сүхбаатар дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, дүүргийн Татварын
хэлтэстэй хамтран иргэдэд татварын хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор
Хувь хүний орлогын албан
татварын хөнгөлөлт чөлөөлөлт, Нэмэгдсэн өртгийн
албан татварын урамшууллын системийн /НӨАТУС/ талаар танилцуулга мөн хувь хүнээр www.ebarimt.mn сайтруу хэрхэн бүртгүүлж бизнес эрхлэгчээс
авсан төлбөрийн баримтаа
Ebarimt-руу шивэх талаар сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион
байгуулж ажиллаа.
Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд:
Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.
санал өгсөн: 53