Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Улаан-Үд хотын бизнес уулзалт боллоо

2017-11-16

Монгол, Орос хоёр улсын хамтын ажиллагаа өнө эртний түүхтэй билээ. Үүний дотор Дархан-Улаан-Үд хотууд найрамдалт харилцаа тогтоогоод 50-н жил болж байна. 50-н жилийнхээ ойг тохиолдуулан 2 хотын бизнес эрхлэгчид өнөөдөр /2017.11.15/ Буудай зочид буудалд “Бизнес уулзалт”-ыг зохион явууллаа. Манай аймгаас 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, Улаан-Үд хотоос Титан төвийн дэд захирал Муратов Алексей, Капитал Молл худалдааны төвийн дэд захирал Тугаринов Сергей, Альянс компанийн ерөнхий захирал Ринчино Баатар нар оролцсон юм. Мөн энэ үеэр зарим үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ дээжийг зочид төлөөлөгчдөд танилцуулахын зэрэгцээ хөгжлийн шинэ гарцыг хамтдаа ярилцаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%