Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагуудын баруун бүсийн сургалт болж байна

2017-11-17

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд болох уг зөвлөгөөнөөр Монгол орны баруун бүсийн аймгуудын шүүх, прокурор, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагуудын ажилтнуудад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, ялангуяа хууль бус ан агнуур, худалдаанаас урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлт болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тухайн чиглэлийн төрийн байгууллагуудын баримтлаж буй бодлого, чиглэлийн талаар орон нутгийн албан хаагчдад мэдээлэл өгч, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%