" Соёл хүмүүжлийн ажлын аян"-ы хүрээнд Хөдөлмөр нийгмийн халамжийн байцаагч А.Алтанчимэг ахлагчтай "Болоош дээ" ажлын хэсгийн хамт олон сумын төвийн сайжруулсан замын чулууг түүж, замын шороог тэгшлэх ажлыг санаачлан бүтээлч ажлыг хийлээ.
Тус ажилд машин бүхий иргэд, жолооч нар, зарим төрийн албан хаагчид идэвхтэй сайн оролцсоноос 104-р тусгай ротын ажилчин албан хаагчид бүх бүрэлдэхүүнээрээ идэвх санаачлагатай гар бие оролцлоо.