Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ 45 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 3659 ИРГЭНД ШИНЭЭР БАТЛАГДСАН ХУУЛИЙГ СУРТАЛЧИЛЖЭЭ

2017-11-20

2017 оны 10 дугаар сарын 25-наас эхлэн манай аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Иргэн таны төлөө” аян өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Авлигын эсрэг хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхдийн эрхийн тухай ,Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад шинээр батлагдан гарсан хуулиудаар 54 аж, ахуй нэгж байгууллагын 3659 иргэд, ажилтан албан хаагчдад сургалтыг ажлын хэсгүүд явуулжээ. Сургалтад нийтдээ 108 аж ахуй нэгж байгууллага хамрагдах аж.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%