Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орхон аймгийн 2018 оны төсвийн төслийг Аймгийн ИТХ-д өргөн барилаа

2017-11-21

   Монгол улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11-р сарын 25-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхээр хуульчилсан. Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвад аймгийн Засаг дарга Д.Батлут аймгийн 2018 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэв.
   Төслийг өргөн барих үеэр аймгийн ИТХ-ын Ээлжит IX хуралдаанаар хэлэлцэгдэх аймгийн 2018 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, мөн 2018 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон талын судалгаан дээр үндэслэж, иргэдээс авсан санал, үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан талаар дурьдсан юм.
   Аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 01-нд хуралдана.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%