Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал болж байна

2017-11-21

   “Орон нутгийн хөгжилд нийгэм эдийн засгийн салбарын судлаачдын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал Орхон аймагт өнөөдөр эхэллээ.
   “Уурхайчин” соёлын ордонд болж буй Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Засаг дарга Д.Батлут, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захирал доктор, профессор Т.Энх-Амгалан, МУИС-ийн Күнзийн институтийн захирал Жи Жүнь Ли, Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, “Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн паркийн захирал, доктор Г.Энхбаяр нар уригдан оролцож, үг хэллээ.
  Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, БНХАУ, Япон гэх мэт улс орны эрдэмтэн судлаачид, төлөөлөгчид оролцож байна. Нэгдсэн хуралдааны дараа Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Хэл соёл, Боловсрол судлал гэх мэт салбар хуралдаануудаар үргэлжлэх аж.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%