Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МОНГОЛ БАХАРХАЛ-2017” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-11-20

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Төрийн албан хаагчдын дунд аймгийн Нийтийн номын сангаас улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий  судалж, хойч үедээ өвлүүлэх, Чингис хаан төдийгүй, Монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах,сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол бахархал-2017” танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг зохион байгууллаа._00A6831

Тэмцээнд Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудын төлөөлөл болох Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар,_00A6822

Дулааны эрчим хүчний газар, Ус цаг уур орчин шинжилгээний газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, нийт 5 байгууллагын төрийн албан хаагчид оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээн 5 төрлөөр зохион байгуулагдсанаас Тэргүүн байрт Ус цаг уур орчны шинжилгээний газрын “Алаг мэлхий” баг, Дэд байрт Нэгдсэн эмнэлэгийн “Маарамба” баг,2

3 дугаар байрт Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн “Эрчим” багийн хамт олон тус тус манлайлсан байна. Мөн “Монгол бахархал-2017” тэмцээний үеэр Нийтийн номын сангаас ном солилцох, хандивлах аяныг зохион байгуулж нийтдээ 60 орчим иргэд оролцсон байна.1

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%