Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ, ХАМТДАА ХӨГЖЬЕ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

2017-11-21

Дүүргийн ИТХ-ын хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хороо арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хуралдлаа. 
Хуралд тус хорооны дарга Б.Насанбат, гишүүд Төлөөлөг Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн, БИТ-ын захирал С.Энхтайван, ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, мэргэжилтэн Ч.Даваадорж, Кластрын төвийн менежер М.Мөнхзаяа,  ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир,  мэргэжилтэн Л.Баярмаа, Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга А.Сэрээтэр, нар оролцлоо. 

Хурлаар “Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөр  ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хэрэгжилтийг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга А.Сэрээтэр, Хөдөлмөр халамжийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Ш.Саранчимэг нар тус тус танилцуулж гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. 
“Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2017 оны байдлаар нийт 56 иргэнийг зөөврийн ажлын байраар хангаж, шинээр 75 иргэний ажиллах орон тоо нэмэгдсэн. Чингэлтэй дүүргийн жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Умард бүс нутгийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд жил бүр оролцох боломж бүрдсэн, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоног төхөөрөмж, технологийг сайжруулан өрхийн үйлдвэрлэгчдийг сайжруулах зорилгоор 77 иргэнд тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэг үзүүлсэн гэх мэт иргэд рүүгээ чиглэсэн үр дүнтэй ажлууд олон ажил хийгдсэн байна. 

“Хамтдаа хөгжье” хөтөлбөр нь 6 зорилтын хүрээнд 23 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс 5 зорилт 17 арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажилласан байна. 
Хурлын хорооны гишүүд  хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцсаны дараа цаашид анхаарч ажиллах асуудлууд дээр зөвлөмж  саналаа хэлж “Чингэлтэйд үйлдвэрлэв”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөр тус бүрийг гишүүдийн 100 хувийн саналаар “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэв. 





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%