Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Авлигагүй-Өмнөговь аяны хүрээнд

2017-11-20

Өмнөговь аймгийн ИТХ-аас баталсан "Аюулгүй -Амар тайван Өмнөговь" дэд хөтөлбөрийн хүрээнд авлигын эсрэг " Авлигагүй-Өмнөговь" аяныг эхлүүлж  Номгон сумын ИТХ, ЗДТГ -аас хамтран төрийн албан хаагчид, Хурлын төлөөлөгчид, иргэдэд нийт 100 гаруй хүнийг Авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалтанд хамруулж, төрийн албан хаагчдыг Авлигаас ангид байх тангараг өргүүлж, амлалтын дэвтэрт гарын үсэг зуруулах арга хэмжээг зохион байгуулж, авлигагүй хамт олон гэрэл зургийг авхуулж цахим хуудсанд байршууллаа. 

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба 
2017.11.20.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%