Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн ХХҮГ-аас “Хөдөлмөр эрхлэлт халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтанд хамруулав

2017-11-17

    Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачлан Хөдөлмөр эрхлэлт халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах нь“ сэдэвт сургалтыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх үр дүн, хяналт үнэлгээ, өөрийгөө хөгжүүлэх, үйлчилгээтэй ажиллах арга зүй олгох зорилгоор зохион байгуулсан уг сургалтанд ХХҮГ-ын ажилтан албан хаагчид, сумдын мэргэжилтнүүд, Жаргалант сумын 12 багийн нийгмийн ажилтнууд хамрагдлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%