Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ - 2017" ТЭМЦЭЭН БОЛНО

2017-04-30

Бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлж, замын хөдөлгөөнд оролцох дадал, соёлд сургах, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш нарын замын хөдөлгөөний дүрмийн талаар заах арга зүйн түвшинг дээшлүүлэх зорилгоор 19 сумын СӨБ-д хамрагдаж байгаа 4-6 насны хүүхдүүдийн дунд "замын хөдөлгөөний цагаан толгой - 2017" тэмцээнийг 5 сарын 8-ны өдөр аймгийн ЗДТГ-ын их зааланд зохион байгуулна.
Тус тэмцээнийг Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар тус тус хамтран зохион байгуулж байна. Уг тэмцээнийг бэлтгэл ажил цэцэрлэг тус бүр дээр "Замын хөдөлгөөнийг цагаан толгой -2017" сэдэвт сургалтыг 4 сарын 20-ны өдрөөс 5 сарын 1-ний өдрүүдэд замын цагдаагийн албан хаагчид, хүүхдийн цэцэрлэгийн захиргаатай хамтран амжилттай зохион байгуулж дууссан байна.
Тэмцээнд оролцохдоо Хүүхдийн цэцэрлэг бүр 1 баг оролцуулах бөгөөд багийн бүрэлдэхүүнд 4-6 насны 12 хүүхэд, нэг багш оролцох болно.
Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулах тул эхний шатны шалгаруулалтыг цэцэрлэг тус бүр дээр цагдаагийн ажилтан, тухайн сумын хэсгийн төлөөлөгч нар хамтран 5 сарын 3-ны дотор зохион байгуулна. Хоёрдугаар шатны шалгаруулалт 5 сарын 8-ны өдөр болно.
"Замын хөдөлгөөний цагаан толгой -2017" тэмцээн нь:
- Гэрийн даалгавар буюу хүүхдэд хэрхэн сургалт явуулж буй үйл ажиллагаа,
- Танилцуулах урлагийн тоглолт,
- Жүжигчилсэн тоглолт,
- Буухиа тэмцээн,
- Багийн ахлагчийн тэмцээн гэсэн төрлөөр явагдана.
Тэмцээн нийт 1712000 төгрөгийн төсвөөр зохион байгуулж байгаа бөгөөд төсөвийг аймгийн ГХУСАЗСЗөвлөлөөс 1072000 төгрөг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 240000 төгрөг, Цагдаагийн газар 200000 төгрөг, Боловсрол, соёл, урлагийн газар 200000 төгрөгийг тус тус гаргаж байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%