Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2017" ТЭМЦЭЭН ЯВАГДАВ

2017-04-30

Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулах тул эхний шатны шалгаруулалтыг цэцэрлэг тус бүр дээр цагдаагийн ажилтан, тухайн сумын хэсгийн төлөөлөгч нар хамтран 5 сарын 3-ны дотор амжилттай зохион байгуулж, нэгдүгээр шатнаас шалгарсан 12 баг хоёрдугаар шатны шалгаруулалтандаа амжилттай оролцож байна.
"Замын хөдөлгөөний цагаан толгой -2017" тэмцээн нь:
- Гэрийн даалгавар буюу хүүхдэд хэрхэн сургалт явуулж буй үйл ажиллагаа,
- Танилцуулах урлагийн тоглолт,
- Жүжигчилсэн тоглолт,
- Буухиа тэмцээн,
- Багийн ахлагчийн тэмцээн гэсэн төрлөөр шалгаруулалт явагдана.
Гэрийн даалгавар нь хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох чиглэлээр хийсэн төрөл бүрийн сургалт, гарын авлага, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, тайлан, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом бусад заах арга зүйн материалыг бүтээлч санаачлагаар хийж ашиглаж байгаа байдал зэргийг харж, харин Танилцуулах урлагийн тоглолтыг замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар бусдыгаа уриалсан, өнөөгийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг шинэлэг хэлбэрээр илэрхийлсэн, хүүхдийг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий өөрийн багийн танилцуулгыг хэрхэн багтаасан урлагийн үзүүлбэрээр нь дүгнэж оноолт өгөх юм байна.
Багууд тэмцээнд оролцоход бэлэн байгаагаа илтгэж байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%