Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГХУСАЗСЗ БАТЦЭНГЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2017-05-19

ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг “Прокурорын байгууллагын бүтэц тогтолцоо, үндсэн чиг үүрэг, аймгийн болон тухайн суманд 2015, 2016 онд ихээр үйлдэгдсэн гэмт хэргийн харьцуулсан судалгаа, гэмт хэрэг үйлдэж буй шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах” талаар Прокурорын газраас, “Цахим гэмт хэрэг, Үндсний аюулгай байдал, нууц”-ын талаар Тагнуулын газраас, “Цагдаагийн байгууллагын танилцуулга, Малчдын бүлэг ажиллуулах дүрмийн танилцуулга, Хөршийн хяналтыг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар Цагдаагийн газраас, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”-ийн талаар Шүүх байгууллагаас тус тус иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн Цагдаагийн газраас сумын цагдаагийн хэсгийн үйл ажиллагаатай танилцаж, шалган туслах, тамхи, архи согтууруулах ундааны борлуулалт, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт хийн, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах, багийн Засаг дарга нартай уулзан малчдын малын “А” дансны бүртгэлийг хөтөлж, хяналт тавин ажиллахыг зөвлөв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 45
12 / 27%
6 / 13%
5 / 11%
22 / 49%