Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2017-09-20

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Орон нутгийн өмч болон, Газрын хууль тогтоомжийн талаар 9 дүгээр сарын 21-ний өдөр хуралдлаа. Хуралдаанд Б.Өсөхбаяр, Ж.Нэргүй, Д.Мөнхбат, П.Энхтайван, М.Батболд, Б.Түмэнжаргал нарын тэргүүлэгчид болон
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан оролцсон ба хурлын ирц 54.5 хувьтай байлаа. Хуралдаанаар Орон нутгийн өмчийн хөрөнгийг хувьчлах, данснаас хасч актлах тухай, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ өгсөн ажлын хэсгийн мэдээллийн тухай гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ.
Орон нутгийн өмчийн асуудлаар 14 сумдын эргэлтийн эмийн санг хувьчлахаар, Төвшрүүлэх сумын 3 барилгыг данснаас хасч худалдахаар, 3 сумын конторын барилгыг данснаас хасч актлахаар баталсан байна. Мөн 5 сумын ЭМТ-ийн автомашин, Хөгжимт драмын театр болон 2 сумын ЗДТГ-ын автомашинуудыг данснаас хасч худалдахаар, 2 сумын автомашины үнийг шинэчлэн тогтоохоор баталсан байна.
Аймгийн 2013-2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хяналт шинжилгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн “Газрын тухай” хууль, тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг аймгийн Засаг даргад чиглэл болгов.
“Газрын тухай” хууль, тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож хэрхэн ажилласан талаар энэ оны 12 сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулахаар боллоо.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%