Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НОГООН ГЭРЭЛ – ЦАГААН ШУГАМ 2017” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-10-25

Аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газартай хамтран сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Ногоон гэрэл-Цагаан шугам 2017” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн баг хамт олон оролцов. Багийн бүрэлдэхүүн 5 дугаар ангийн 8 сурагчдаас бүрдсэн байна. Тэмцээн гэрийн даалгавар, мэндчилгээ, “хамтдаа” тэмцээн, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн төрлөөр зохион байгуулагдлаа.
“Ногоон гэрэл-Цагаан шугам 2017” тэмцээнд нэгдүгээр байранд 20,6 оноогоор Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн баг хамт олон, хоёрдугаар байранд 19,7 оноогоор 1-р сургуулийн хамт олон, гуравдугаар байранд 19,4 оноогоор 4-р сургуулийн хамт олон тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.
Мөн тэмцээнд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг, сургуульд дурсамж гардуулан өгөв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%