ГАР БӨМБӨГИЙН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсны нэрэмжит гар
бөмбөгийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын
6-наас 11-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан. Тус
тэмцээнд Архангай аймгийн баг тамирчид амжилттай оролцож, улсын аваргын
алтан медалийг хүртсэн байна. Б.Гончигзув дасгалжуулагчтай Архангай
аймгийн гар бөмбөгийн өсвөрийн улсын аваргын баг хамт олныг 2017 оны 11
дүгээр сарын 14-ний өдөр Нутгийн
захиргааны ордоны ёслол хүндэтгэлийн танхимд аймгийн ИТХ-ын дарга
Б.Өсөхбаяр, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар хүлээн авч, хүндэтгэл
үзүүлэв. Мөн гар бөмбөгийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс
шилдгийн шилдэг тэгш тоглогчоор В.Булганцогт, шилдэг холбогчоор
О.Батбаяр, шилдэг дасгалжуулагчаар Б.Гончигзув багш нар тус тус
шалгарсан амжилт үзүүлсэн байна.