Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 16 дугаар хуралдаан хуралдлаа.

2017-11-24

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 16 дугаар хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.
Тус хуралдаанаар:
 1.Аймгийн ИТХ-ын 2017 оны ажлын тайлан, Хороодын ажлын тайлан

2. Социалагийн судалгааны дүнгийн тухай

3. Аймгийн 2017 оны төсвийн тодотгол боловсруулсан тухай мэдээлэл

4. Аймгийн 2018 оны төсөв боловсруулсан тухай мэдээлэл

5. Иргэнд 2018 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршил тогтоох тухай

6. Сумдын хилийн цэсийг тодотгон, хилийн цэсийн зураг батлуулах санал уламжлах тухай

7. Хэмжилтийн полигоныг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

8. Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын үйл ажиллагааны мэдээлэл

9. Түрээсийн төлбөрийн жишиг үнийг шинэчлэх болон түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай

10. Төрийн дээд одон медальд уламжлах тухай

11. Ажлын хэсэг томилох тухай /Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах комисс/ зэрэг нийт 11 асуудал хэлэлцэж 5 асуудлыг аймгийн ИТХ-ын Бодлогын хороодод шилжүүлж 3 тогтоол батлаж, хуралдааны тэмдэглэлээр 1 үүрэг өгөн 1 асуудлыг боловсруулалтын түвшинг сайжруулан дахин танилцуулахаар буцаав.

Мөн аймгийн ИТХ-ын 16 дугаар хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 38 дугаар зарлигаар "Цэргийн гавъяаны одон"-оор шагнагдсан Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Төмөрбаатарт шагналыг гардуулан өглөө. 

 

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%