Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГААР Б.НАСАНЖАРГАЛ ТОДОРЛОО

2017-11-26

Монгол Улс тунхагласны 93 жилийн ойн баярын энэ өдөр Чингэлтэй дүүргийн шатар сонирхогчдын аваргаа шалгаруулж  шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр боллоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хоёр өдрийн турш хурц ухаан, авхаалж самбаагаа сорьж оролцсон тамирчиддаа баяр хүргээд цаашид энэхүү шатрын спортыг түгээн дэлгэрүүлэхэд дүүрэг, хорооны зүгээс та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа гэдгийг онцолсон юм. 
Тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж шүүгчээр Нийслэлийн шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, Монгол улсын аварга, олон улсын шатрын холбооны улсын Шүүгч М.Гүнбаяр, Шүүгч Б.Анхбаяр нар ажиллалаа. Энэ удаагийн тэмцээнд Чингэлтэй дүүргийн 19 хорооноос нийт  57 тамирчин  өрсөлдсөнөөс: 
Эрэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр  Б.Насанжаргал /3 дугаар хороо/
2 дугаар байр Д.Машбаяр /1 дүгээр хороо/
3 дугаар байр Д.Нармандах  /18 дугаар хороо /
Тусгай байр: 
1. А.Зоригтбаатар /12 дугаар хороо/ 
2. Б.Ганбаатар /12 дугаар хороо/
3. А.Эрдэнэбилэг /3 дугаар хороо
Эмэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр  Д.Гэрэлмаа /17 дугаар хороо/
2 дугаар байр Д.Анхмаа / 8 дугаар хороо/
3 дугаар байр   Н.Дүгэржав /13 дугаар хороо / нар тус тус эзэлж Медаль, Батламж, мөнгөн шагналаар шагнууллаа.Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Нийслэлийн шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, Монгол улсын аварга, олон улсын шатрын холбооны улсын Шүүгч М.Гүнбаяр нар гардуулав. 







Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%