Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын дарга Э.Ганбатын нэрэмжит шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2017-11-27

     Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй дүүргийн төлөө, иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд дүүргийн Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 
     Тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, 18-өөс 83 насны эрэгтэй 38, эмэгтэй 12 нийт 50 шатар сонирхогч оролцлоо. 
     Тэмцээнийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, нийслэлийн шатрын холбоо хамтран зохион байгуулсан юм.
     Тэмцээнд оролцож байр эзэлсэн байдлыг танилцуулбал:
Эрэгтэй
1-р байр: Б.Бат-Эрдэнэ /11-р хороо/
2-р байр: Ц.Лхагвасүрэн /1-р хороо/
3-р байр: Г.Бат-Эрдэнэ /6-р хороо/
Тусгай байр: Л.Идэрзана /9-р хороо/
С.Наранболд /11-р хороо/
Д.Дарамбазар /5-р хороо/
Эмэгтэй
1-р байр: Д.Болормаа /7-хороо/
2-р байр: Л.Мөнхзаяа /14-р хороо/
3-р байр: Б.Батцэцэг /19-р хороо/
     Тэмцээнээс шалгарсан эрэгтэй эхний 6, эмэгтэй эхний 3 тоглогч нийслэлийн сонирогчдын шатрын тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох юм.
     Энэхүү тэмцээн нь 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээсээ шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид 2014, 2015, 2016 онуудад нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний 1, 2, 3 дугаар байранд шалгарч УИХ-ын даргын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан юм.
     Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцох эрхээ авсан шатар сонирхогчиддоо амжилт хүсье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%