Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

бэлчээр ашиглалтын холбоо, удирдах зөвлөлийг сонголоо

2017-11-27

2017 оны 11 дүгээр сарын 24

Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглалтын холбооноос хамтран хэрэгжүүлж буй “Ногоон алт” малын эрүүл мэнд төсөл хөтөлбөр манай суманд хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд сумын бэлчээр ашиглалтын хэсгүүд байгуулагдан ахлагч нараа томилон ажиллаж байна. Тухайн хэсгүүдийг нэгдсэн нэг зохион байгуулалттай ажиллах үүднээс сумын бэлчээр ашиглалтын холбоог байгуулах хуралдаан боллоо.

Уулзалтанд сумын Засаг дарга, багийн ИХН-ын дарга, Засаг дарга нар болон бэлчээр ашиглалтын ажлын хэсгийн ахлагч, Газрын даамал оролцлоо.

Сумын бэлчээр ашиглалтын холбооны тэргүүнээр Ц.Баярсайхан, хяналтын зөвлөлийн даргаар Н.Мэндсайхан гишүүдэд Г.Лхам, Д.Доржготов, холбооны удирдах зөвлөлийг 17 хүний бүрэлдэхүүнтэй сонгосон байна.





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%