Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өм:Номгон сум. Олон улсын кенгуру уралдаанд амжилттай оролцлоо

2017-11-27

1980-аад оны эхээр Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран өөрийн орондоо нэгэн математикийн нэгэн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ тэмцээний - бодлогууд нь сонгох хэлбэрийн тестэн даалгаврууд - хариуг (хүний оролцоо байхгүй) компьютерээр засдаг тул богино хугацаанд олон сурагчийн материалыг засдаг гэсэн хоёр үзүүлэлтээрээ уламжлалт математикийн олимпиадаас өвөрмөц ялгаатай байв.

Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали сурагч оролцдог болсон байна. Тэд Австрали нөхдөдөө хүндэтгэл үзүүлж уг тэмцээнийг “Кенгуру” уралдаан гэж нэрлэсэн байна.

Монгол улсын сурагч бүр 2009 оноос эхлэн “Кенгуру” олон улсын математикийн уралдаанд оролцох эрхтэй болсон билээ. Олон улсын математикчдын шинжээчдийн багаар сонгогдсон хөнгөнөөсөө хүнд рүү шаталсан сонгох тестийн 24 – 30 даалгавраас бүрдэх (Монгол хэл дээр орчуулагдсан) сэдвээр 3 – 11-р ангийн сурагчид уралдаж өөрийн билэг авъяасыг сорино. Уралдаанд оролцсоноор ердийн сургуулийн багш, сурагчид орчин үеийн дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдэх чухал ач холбогдол оршиж байна.

 Олон улсын кенгуру уралдаанд Номгон сумын эрдэмтэн Р.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС-аас нийт 28 сурагч оролцсоноос 7 сурагч 1- р зэрэг : 2- р зэрэг :3- р зэргийн диплом авсан байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%